Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-06-11
«Translate with WorkSmart» (цаашид «бид» гэх) нь таны хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021) болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу цуглуулж, боловсруулж, хамгаалдаг. Энэхүү бодлогод бид ямар мэдээлэл цуглуулдаг, түүнийг ямар зорилгоор ашигладаг, та ямар эрх эдлэх талаар тайлбарласан болно.
1. Цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл — нэр, имэйл хаяг, утасны дугаар, Google эсвэл Facebook нэвтрэлтийн танигч (OAuth ID).
- Захиалгын мэдээлэл — таны байршуулсан баримт бичиг, сонгосон үйлчилгээний төрөл, хэлний хослол, төлбөрийн түүх.
- Хүргэлтийн мэдээлэл — биет хүргэлт сонгосон тохиолдолд хүлээн авагчийн нэр, хаяг, утасны дугаар.
- Техникийн мэдээлэл — IP хаяг, хөтөч болон үйлдлийн системийн мэдээлэл, нэвтрэлтийн түүх. Эдгээрийг аюулгүй байдлыг хангах, зүй бус ашиглалтаас сэргийлэх зорилгоор хадгална.
2. Мэдээллийг ашиглах зорилго
- Үйлчилгээ үзүүлэх — орчуулгын захиалгыг гүйцэтгэх, төлбөрийг баталгаажуулах, үр дүнг хүргэх.
- Хуулийн үүрэг биелүүлэх — нягтлан бодох бүртгэл, татварын тайлан, эрх бүхий байгууллагын хуульд нийцсэн шаардлагыг хангах.
- Чанарыг сайжруулах — орчуулгын чанарын хяналт, мэргэжлийн нэр томьёоны сан болон орчуулгын санг баяжуулах, орчуулагчдын сургалт.
- Аюулгүй байдал — залилан болон үйлчилгээний зүй бус ашиглалтаас сэргийлэх, илрүүлэх.
3. Гуравдагч этгээдэд дамжуулах
Бид таны мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай хүрээнд дараах этгээдүүдэд дамжуулна:
- Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч — QPay (төлбөр боловсруулах).
- Хүргэлтийн байгууллага — биет хүргэлт сонгосон тохиолдолд.
- AI орчуулгын үйлчилгээ үзүүлэгчид — Google, DeepL, Anthropic. Тэдгээртэй байгуулсан мэдээлэл боловсруулах гэрээний мэдээллийг хүсэлтийн дагуу гаргаж өгнө.
- Эрх бүхий байгууллага — зөвхөн хууль ёсны үндэслэлтэй шаардлагын дагуу.
4. Мэдээлэл худалдахгүй байх амлалт
Бид таны хувийн мэдээллийг зар сурталчилгааны болон бусад арилжааны зорилгоор гуравдагч этгээдэд худалддаггүй.
5. Хадгалах хугацаа
- Захиалгын бүртгэл — архив, нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу 7 жил.
- AI орчуулгын завсрын үр дүн — 90 хоног, дараа нь автоматаар устгана.
- Аудитын бүртгэл — 2 жил.
- Маргаантай бүртгэл — маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл.
6. Мэдээллийн аюулгүй байдал
Бид таны мэдээллийг дамжуулах болон хадгалах явцад шифрлэлт, хандалтын эрхийн хяналт, аудитын бүртгэл зэрэг техникийн болон зохион байгуулалтын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлдэг. Байршуулсан баримт бичигт зөвхөн тухайн захиалгыг гүйцэтгэхэд оролцож буй ажилтнууд хандана.
7. Таны эрх
- Өөрийн мэдээлэлд хандах, хуулбар авах.
- Буруу, дутуу мэдээллийг засуулах.
- Мэдээллээ устгуулах (хуулиар хадгалах үүрэгтэйгээс бусад тохиолдолд).
- Боловсруулалтыг хязгаарлах буюу татгалзах, өгсөн зөвшөөрлөө цуцлах.
- Гомдол гаргах — Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандах, эсвэл бидэнтэй шууд холбогдох.
8. Бодлогын шинэчлэлт
Бид энэхүү бодлогод өөрчлөлт оруулж болох бөгөөд агуулгад нөлөөлөх томоохон өөрчлөлтийг имэйлээр болон энэ хуудсаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.
Холбоо барих
Энэхүү бодлогын монгол хэл дээрх хувилбар нь эрх зүйн хувьд баримтлах эх бичвэр болно.